ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.03.06/ Наран ургах, шингэх 07:22-18:45

Зурхай

2026.03.06 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 18 | ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАРС САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Наран ургах шингэх: 07:22-18:45

Билгийн өдөр, гараг:

Шинийн арван найманд буяны үйл ба хөрөнгө тавих, бугийг дарахад сайн.  Замд гарах, үхэгсдийн үйлийг тэвч.

Үс засуулбал:

Сайн ханьтай учирна. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.

Одны тохиол:

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтэн барилдлага:

Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг  дурьдахуй.