ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.04.23/ Наран ургах, шингэх 05:46-19:54

Зурхай

2026.04.23 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 7 | ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Наран ургах шингэх: 05:46-19:54

Билгийн өдөр, гараг:

Шинийн долоонд ус хийгээд үхэгсдийн үйлд сайн.

Боол шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал:

Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд харш.

Одны тохиол:

Хотол чуулган: санасан хэрэг түргэн бүтнэ. Хэл амыг намдаах,  арга эвийг олох,  түргэн бүтээх үйлс,  мөр гаргах,  аливаа үйлийг үүсгэх зарга хагалахад сайн.

Шүтэн барилдлага:

Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.