2026.04.24 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 8 | ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР
Наран ургах шингэх: 05:45-19:56
Билгийн өдөр, гараг:
Шинийн найманд гурван шүтээнийг босгох, амилуулах хийгээд ихэтгэх, дайсныг номхотгох, зэтгэрийг дарах зэрэгт сайн.
Замд гарах, тариалан, бэрийн үйл, хувцас эсгэхийг тэвч.
Үс засуулбал:
Нас уртасна. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.
Одны тохиол:
Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
Шүтэн барилдлага:
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.