ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.07.01/ Наран ургах, шингэх 04:55-20:57

Зурхай

2026.07.01 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 17 | ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

Наран ургах шингэх: 04:55-20:57

Билгийн өдөр, гараг:

Шинийн арван долоонд замд гарах, худалдан авах, арилжаа хийх, балгадын үйл, үхэгсдийн үйл ба дэлгэрүүлэх үйлнээ сайн.

Бэрийн үйл, өглөгийн түллэгийг тэвч.

Үс засуулбал:

Өнгө зүс доройтно /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.

Одны тохиол:

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтэн барилдлага:

Төрөн түгэхүй өдөр - хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.