ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.07.02/ Наран ургах, шингэх 04:56-20:56

Зурхай

2026.07.02 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 17 | ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

Наран ургах шингэх: 04:56-20:56

Билгийн өдөр, гараг:

Шинийн арван долоонд замд гарах, худалдан авах, арилжаа хийх, балгадын үйл, үхэгсдийн үйл ба дэлгэрүүлэх үйлнээ сайн.

Бэрийн үйл, өглөгийн түллэгийг тэвч.

Үс засуулбал:

Өнгө зүс доройтно /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.

Одны тохиол:

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтэн барилдлага:

Нэр дүрс өдөр-үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд  сайн. Энд төрсөн хүн билэг бага, биеийн илч өчүүхэн, олон хөвгүүн үл тогтон дорогш асрагч, баатар болоод их омогт болох, өвдвөл 3 ба 5 хоногт эдгэнэ. Мөрд орвол саднаас хагацах, гаслан болох, хулгайч 2 хүний нэгний нь үс цагаан, муу царайтай, алдсан юм 21 хоногоос олдоно.  Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсний сураг сонсох. Хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.