ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.04.05/ Наран ургах, шингэх 6:22-19:27

Зурхай
2021.04.05, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 23.  ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР. ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР.
Аргын тооллын: 2021.04.05, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.22-19.27
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.