ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.04.12/ Наран ургах, шингэх 6:09-19:37

Зурхай
2021.04.12, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 30.  ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР. ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР
Аргын тооллын: 2021.04.12, Даваа гараг
Наран ургах шингэх: 06:09-19:37
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/ гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.