МАН-ын бүлэг Цар тахлын хуулийг 6 сараар сунгаж ЗГ-т өнөөгийн эрхийг нь хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ

Намууд

МАН- ын бүлэг Цар тахлын хуулийг 6 сараар сунгаж ЗГ-т өнөөгийн эрхийг нь хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ.

УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д. Тогтохсүрэн

“Бүлгийн хуралдаанаар цар тахлын эсрэг хуулийг дахин зургаан сарын хугацаагаар сунгах шаардлагатай гэж үзлээ. Учир нь дэлхий нийтийн хэмжээнд цар тахал үргэлжилсээр байгаагаас гадна дахин шинэ вирус гарсан. Мөн манай улсын хил гааль, экспорт хаалттай байгаа. Үүнтэй холбоотойгоор эдийн засагт хүндрэл учирч болзошгүй байгаа. Тиймээс хурдан хугацаанд зохицуулалт хийх шаардлага үүснэ гэж үзэж байна. Иймд цар тахлын эсрэг хуулийг долдугаар сарын 1 хүртэл сунгахаар болсон. Үүнийг зарчмын хувьд дэмжсэн. Засгийн газар гурав дахь өдрийн хуралдаанаараа хэлэлцээд УИХ-д өргөн бариад онд нь багтаад хэлэлцэж батална. Зөвхөн хугацаа сунгах асуудлыг хэлэлцэнэ”

гэлээ.