Намууд

АН-ын даргын цахим сонгуульд нэр дэвшиж байгаа Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, М.Тулгат, Ц.Уртнасан, Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийлээ. Маргааш сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр. Ингээд 28-ны цахим сонгууль явагдана.

Иргэд АН аппликейшн ашиглаж саналаа өгөх боломжтой. АН дотроо хоёр хуваагдан, намын даргын сунгаанд нийт 9 нэр дэвшигч нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Энэ үл ойлголцлыг арилгах үүднээс бичгээр хүсэлт явуулсан ч албан ёсны хариу ирээгүй байгаа гэдгийг нэр дэвшигч Л.Гүндалай хэллээ. 

Нийслэлийн АН-ын даргаар сонгогдсон Э.Бат-Үүлд намын даргын тамгыг гардууллаа

Гуравдугаар сарын 17-нд болсон намын дунд шатны дарга нарыг сонгох цахим сонгуулиар Нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогдсон. Өнөөдөр түүнд Ардчилсан намын даргын тамгыг гардууллаа.