Н. Алтанхуяг: ЗХЖШ-ын дарга нь ийм хандлагатай байхад цэргийн дэглэлт буурахгүй

Улс төр

УИХ ын хүний эрхийн дэд хороо цэргийн дэглэлтийн улмаас хүний эрх зөрчигдөж, эрүүл мэнд амь нас хохирч байгаа асуудлаар салбарын сайд, ЗХЖШ ын удирдлагууд болоод холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авлаа. Гэвч ЗХЖШ ын дарга Д. Ганзориг болоод Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар гишүүдэд өгч байгаа тоон мэдээлэл зөрүүтэйн дээр авч байгаа арга хэмжээ дутмаг хандалага буруу байгааг гишүүд шүүмжиллээ.

Жанжин штабын даргын өгсөн мэдээлэлд сүүлийн таван жилийн хугацаанд цэргийн дэглэлтийн улмаас эрүүл мэндээрээ хүнд хохирсон, амь алдсан хэргийн оргил үе 2018 онд байсан. Мөн цэргийн дэглэлтийг бууруулахад хөрөнгө мөнгө дутмаг, хүн хүч хүрдэггүй зэргээр асуудал тавьсан. Харин УИХ ын гишүүн Н.Алтанхуяг уг асуудлыг шүүмжиллээ. ЦэргийН дэглэлтийг бууруулах асуудалд жанжин штабын дарга нь ийм хандлагатай байвал буурахгүй гэж шүүмжилсэн юм. Согтуугаар байлдагчаа зодож аминд нь хүрсэн дарга удаа дараа зөрчил гаргаж цэргүүдийн ар гэрээс мөнгө авдаг байсанд жанжин штабын зүгээс хариуцлага тооцолгүй асуудлыг хүндрүүлсэн гэж шүүмжиллээ. Мөн УИХ ын гишүүн М. Оюунчимэг жанжин штабын дарга өөрөө цэргийн дэглэлтийн асуудалд дүжирч, хариу арга хэмжээ аваагүй өнөөдөр ийм байдал гарсанд хариуцлага хүлээх нөхцөл бүрдсэн гэдгийг онцоллоо