Л.Оюун-Эрдэнэ: УБ хот ганцхан төв замаа дагаж төвлөрсөн учир түгжрэл үүсэхээс аргагүй

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэлийг бууруулахад Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төлөвлөж байгаа ажлыг дэмжихээ хэллээ. Гол нь үр дүн чухал учир газар чөлөөлөлт гээд бүх талын тооцоо, судалгаагаа сайн хийж, гаднын мэргэжилтэнтэй хамтран ажиллахыг чиглэл болгов. Зургаан дэд төв ашиглалтад орсноор төрийн ямар байгууллагуудыг шилжүүлэх гэдэг төлөвлөлт гаргаж, Засгийн газарт танилцуулах, хотын төвд төрийн байгууллагын барилга барихгүй, хотын зах руу гарахад нь дэмжиж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатарт санууллаа.


“Улаанбаатар хот ганцхан төв замтай, үүнийгээ дагаж төвлөрсөн учир түгжрэл үүсэхээс аргагүй. Түгжрэлийн гол голомтуудаа гаргаж, зургаан дэд төвөө 10 болгож болно. Гэхдээ хамгийн гол цэг буюу хамгийн их утаатай, дэд бүтэц тааруу газраа төлөвлөлт хийх хэрэгтэй”

гэлээ. Дээрх асуудлуудыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.


Засгийн газар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өргөтгөсөн хуралдаан хийж хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор 2022-2024 онд жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж байхаар шийдвэрлэсэн.
Мөн түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах гадаадын зээл, тусламжийн төсөл, арга хэмжээг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгахаар болсон юм.