Ц.Ганзориг: Хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй

Засгийн газар

ЗГ болон УОК-оос давтан тунг насанд хүрсэн иргэддээ 6 сарын 15-н гэхэд хийж дуусгахыг урьтал болгож байна.

Өнөөдөр давтан тунг тариулаад 14-өөс дээш хоносон иргэд 36 хувь буюу насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь байна. 

Бүрэн вакцинжаагүй иргэд халдварт өртөж байгаа эрсдэлийг багасгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. 

Өөрөөр хэлбэл, 1 сая 186 мянган хүүхэд буюу хүн амын 40 хувь нь эрсдэлтэй. Түүнчлэн давтан тунгийн дархлаа тогтоогүй 1 сая орчим хүн эрсдэлтэй байсаар байна. 

Иймээс маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих нь чухал байна.