Оюутолгой компани далд уурхайн олборлолтыг худал шалтгаанаар хойшлуулж байсан гэх шинжээчдийн дүгнэлт гарлаа

Засгийн газар

Оюутолгой компанид гаргасан засгийн газрын сөрөг нэхэмжлэлийг олон улсын шүүх энэ сард хэлэлцэнэ.

Оюутолгойн 34 хувийг эзэмшигч Монголын засгийн газар далд уурхайн бүтээн байгуулалт хойшлохын хэрээр өрөнд орж, Монголын талын хүртэх ашиг жил жилээр хойшилж байгаа. Далд уурхайн бүтээн байгууллалт хойшилж байгаа шалтгааныг Оюутолгой компани гүний уурхайн чулуулгийн онцлог, урьдчилан тааварлах боломжгүй геотехникийн нөхцөл байдлаас болсон гэх тайлбарыг удаа дараа өгсөн юм.  Тэгвэл дээрх тайлбар худал гэх дүгнэлтийг хөндлөнгийн шинжээчид гаргасан байна. Далд уурхайн олборлолт газарзүйн онцлогоос хамаарч хойшлоогүйн дээр олборлолт хийх хугацаа 22 сараар хойшилж, зардлын хэмжээ 1 тэрбум 450 сая доллараар хэтэрчээ.

Шинжээчдийн дүгнэлтэд Оюутолгой компани албан ёсны тайлбар хийхийг засгийн газар шаардлаа

 

Оюутолгойн гол нөөцийг бүрдүүлж байгаа далд уурхайн олборлолтыг эхлүүлэхгүй хугацаа хожих тусам Монгол Улсын хүртэх ашиг хойшилж, ашиглалтын зардлыг нэмэхийн хэрээр Монголын төлөх өр өссөөр байгаа. Дубайн гэрээний хор хохирол манай улсад асар их байгаатай холбоотой  засгийн газар Рио тинто компаниас албан ёсны тайлбар нэхжээ. Мөн олон улсын шүүхэд үүсээд байгаа маргаан дээр шинжээчдийн дүгнэлтийг мэдүүлнэ гэлээ.

Шинжээчдийн дүгнэлттэй холбоотой асуудалд Оюутолгой компанийн удирдлагууд нэн даруй тайлбар хийхийг засгийн газар шаардлаа. Үүнээс гадна татварын асуудлаар Оюутолгой компани засгийн газрыг олон улсын шүүхэд өгсөн. Энэ маргааныг олон улсын шүүх 8-р сардаа багтаан шийдвэрлэх товтой байгааг албаны хүмүүс хэллээ.