Манай улс сарын 1-3 сая төгрөгийн орлоготой өрхийг нийгмийн дундаж давхаргад хамааруулж байна 

Засгийн газар

Б.Жавхлан: Нийгмийн дундаж давхаргын санхүүгийн хэрэгцээг хангахад төрийн банкны чиг үүргийг нэмэгдүүлнэ.

Хөгжлийн банк 1 их наяд төгрөгийн чанаргүй зээл гаргажээ.

Нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгож хүрээг нь тэлэх үүднээс засгийн газар төрийн банкны үйл ажиллагааны чиглэлийг өргөтгөхөөр болсон гэлээ.   Олон улсын тодорхойлолтоор нийгмийн дундаж давхаргын иргэд сарын цалингаараа ипотекийн зээл болон автомашины зээлээ бүрэн төлдөг. Мөн сарын хүнсний хэрэглээ болон бусад зардлаа гаргаад тодорхой хэмжээнд сар бүр хуримтлал үүсгэдэг хүмүүсийг тодорхойлдог байна.

Манай улсын дундаж давхарга олон улсын тодорхойлолтоор амьдрахад сарын цалин нь 2.5-3 сая төгрөг байх шаардлагатай. Тэгвэл нийгмийн дундаж давхарыг тэлэхэд Төрийн банкны чиг үүрэг өргөн хүрээнд ажиллах ёстойг Сангийн сайд хэллээ.

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны чиг үүргийг экспорт импортын чиглэл рүү түлхүү ажиллуулахаар шийдвэрлэлээ. Учир нь улсын хөгжилд чухал нөлөө үзүүлэх томоохон бүтээн байгуулалт, төслүүдэд хөрөнгө оруулах үндсэн зорилготой Хөгжлийн банк 1 их наядын чанаргүй зээл гаргажээ. Цаашид зээл олгох чадамжгүйд хүрээд байгаа Хөгжлийн банкийг татан буулгаж ч болзошгүйг Сангийн сайд хэллээ. Эхний ээлжинд дотоод зохион байгуулалт хийж үйл ажиллагааг нь сайжруулахаар болсон байна.

Сангийн сайд өнөөдөр мэдээлэл өгөх үеэрээ

НӨАТ-ыг тэглэх боломж байхгүй гэдгийг онцоллоо. Дэлхийн 186 орноос 166 орон НӨАТ-тай байдгаас манай улс бага татвартайд тооцогддог тул тэглэх эсвэл багасгах боломжгүй

гэсэн юм.