Ц. Нямдорж: Шатахууны хомсдол, үнийн өсөлт нь геополитикийн маш төвөгтэй нөхцөл байдлаас үүдэлтэй

Засгийн газар

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэл хийлээ.

Тэрээр "2021 оны дөрөвдүгээр сараас хойш хойд хөрш гадагшаа бензин гаргахгүй гэсэн мэдэгдэл хийсэн. Наймдугаар сараас асуудал үүссэн. Зохицуулалт хийсэн. Зохицуулалтын ажил үргэлжилж байна. Шатахуунтай холбоотой хүндрэлээс ойрын өдрүүдэд гарна. Гадаад зах зээлд шатахууны үнэ өсөж байгаа. Энэ бол геополитикийн маш төвөгтэй нөхцөл үүсээд байна. Шатахуун тасарсан асуудлаар сайдын түвшинд хариуцлага ярьдаг хүн нь Ерөнхий сайд. Одоогоор энэ талаар яригдаагүй байна. Урд хөршөөс авах бензиний хэмжээг нэмэгдүүлнэ. 1990 оноос хойш би улс төрд байж байна. Ийм олон хүндрэл хавсарсан үе тохиолдож байгаагүй дээ" гэлээ.