10 их наяд хөтөлбөрийн хүрээнд олгодог зээлийн хүртээмж муу байгааг шүүмжиллээ

Засгийн газар

Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлээд 200 хоног өнгөрсөн байна. Энэ хүрээнд ямар ажил хийсэн, хэр хэмжээний ажлын байр хадгалж, эдийн засагт ямар сэргэлт бий болгож чадсаныг УИХ-ын гишүүд тодрууллаа. 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд 120 мянган ажлын байрыг хадгалж 56 арга хэмээг авч хэрэгжүүлсэн байна. Гэхдээ соёлын арга хэмжээ, судалгааны зардал зэргээр үр ашиггүй зарцуулалтууд их байсныг зарим гишүүд шүүмжиллээ.

Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд 120 мянган ажлын байр хадгалж иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хүрээнд нийт 2.1 сая иргэнийг вакцинд хамруулсан гэдгийг албаны хүн мэдээллээ. Хөтөлбөрийн зорилго нь ажлын байр шинээр бий болгох биш харин ажлын байрыг хадгалахад чиглэсэн гэдгийг онцоллоо. Зээл олголт цар тахлын өмнөхөөс 10 хувиар өсөж, хөтөлбөрийн үр дүнгээр Энэ онд эдийн засгийн өсөлт 3.5 хувьд хүрэх тооцоо гаргажээ. Гэхдээ залуусыг ажлын байранд бэлдэхэд 500 тэрбумыг төсөвлөснөөс 5.2 тэрбумаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам сургалт судалгаа явуулахаас эхлээд үрэлгэн зардал их байгааг шүүмжилж байна. Мөн зээлийн хүртээмж хангалтгүй байгааг хэллээ.

Хөтөлбөрийн биелэлт өнөөдрийн байдлаар 81 хувьтай явж байна. Засгийн газар хөтөлбөр үр дүнтэй байгаа гэж үзсэн тул цаашид үргэлжүүлэхээр төлөвлөж байна. Хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн 

40 хувийг худалдаа,

20 хувийг үйлдвэрлэгчдэд,

7 хувийг өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих,

6 хувийг барилгын салбарт олгожээ.