Ойн асуудлаарх Ази Номхон далайн бүсийн хурлыг манай улс цахимаар зохион байгуулж байна

Засгийн газар

Төрийн тэргүүний санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд БОАЖЯ олон төсөл арга хэмжээг хэрэгжүүлсээр байна. Энэ сарын 22-25 ны өдрүүдэд Улаанбаатар хотод Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын ойн комиссын 29-р хурлыг зохион байгуулахаар боллоо. Цар тахлаас үүдэлтэй ойн салбарын үйл ажиллагаанд олон сөрөг нөлөө гарсан тул энэ удаагийн хурлыг "Ой ба ногоон сэргэлт" сэдвийн дор хийхээр төлөвлөж байна.

Манай улс Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын ойн коммисын 29-р хурлыг манай улс удирдан зохион байгуулахаар боллоо. Улс орны хөгжлийн үндэс суурь болсон байгаль орчин тэр дундаа ойн асуудлаар хэлэлцэх энэ хурал өнөөдөр эхэллээ.

Хурлаар “Ой ба ногоон сэргэлт” сэдвийг олон улсын төлөөллүүд хөндөх юм. 

Манай улс тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлсэн нь байгаль орчны төлөө хийж том алхам болж олон улсад сайшаагдсан. Энэ туршлагыг гаднын улс орнууд ч хэрэгжүүлэх боломжтой гэж дуу нэгтэйгээр дэмжсэн юм.

Улс орон бүр ногоон хөгжлийг эрхэмлэж, цэвэр ус, ургамал, ан амьтан, ойгоо хайрлан хамгаалж, ногоон бүсийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байна. Ойн асуудлыг хөндөн ярилцаж буй энэ удаагийн хурлаас гарах үр дүн бодитой байна гэдгийг албаныхан онцоллоо.

Ойжуулалтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн хөгжилд бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа, хууль эрхзүйн таатай орчин, санхүүжилт чухал болохыг салбарын төлөөллүүд хэлж байна.