Нийслэлийн төр захиргааны байгууллагууд авлигаас ангид ажиллахаар зөвлөлдлөө. Өнөөдрийн байдлаар нийслэлд авлигын индекс 72.9 хувьтай байгааг судалгаа харуулжээ. Гол төлөв бүртгэлийн хэсгүүд, газрын албад хээл хахуульд автах нь элбэг байгааг ч тогтоожээ. Тийм учраас бүх үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлыг шуурхайлахаар болсон байна.
Иргэн нэг тусгай зөвшөөрөл авахаар, ганц гарын үсэг зуруулахын тулд хэдэн даргын, хэдэн мэргэжилтний хаалга татаж, хэдэн цагаар, өдрөөр хүлээдэг байдал хэвийн мэт болоод байгаа юм. Ажлаа бүтээлгэх гэсэн иргэн, төрийн үйлчилгээг өөрт ашигтайгаагаар гүйцэтгэх гэсэн хэн нэгэн дарга цэргийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох гарц бол технологид суурилсан үйлилгээ. Тийм ч учраас төрийн олон үйлчилгээг, төр захиргааны байгууллагаас авдаг олон тусгай зөвшөөрлийг бууруулж, цахимжуулснаар авлигаас ангижрах боломжтой гэж албаныхан харж байна.
Манай улс авлигын индексээр олон улсад 110 дугаарт жагсаж байгаа. Энэ нь өмнөх жилүүдээс ахисан байр хэдий ч хангалтгүй юм. Тухайлбал манай улсад авлигын түвшин 72.9 байдаг бол нийслэл 72 оноотой буюу 0.9 функтээр бага байгааг АТГ-аас хэлж байна.
Нийслэлийн төр захиргааны байгууллагууд өнөөдөр шударга байдлыг эрхэмлэх нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Төрийн үйлчилгээг ард иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хэрхэн хүргэх, хамгийн чухал нь авлигаас хэрхэн ангид байх асуудлыг өнөөдрийн зөвлөгөөнд хөндлөө.