Улсын хэмжээнд 2-5 насны нийт 305,278 хүүхэд байгаагийн 69,749 нь 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй байна.
Нийслэлийн 57 байршилд цэцэрлэгийн хэт өндөр ачаалал үүсчээ. Иймд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх дараах шийдлүүдийг БШУЯ санал болгож буйгаа танилцууллаа. Үүнд:
- Цэцэрлэгийн барилгыг шинээр барих өргөтгөх,
- Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх
- Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах
- Байгууллагын цэцэрлэгийг дэмжих
- Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих
- Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх
- Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах
- Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх
- Хүүхэд харах үйлчилгээг дэмжих
- Хоёр настай хүүхэд бүрт хувьсах зардал өгөх зэргийг тусгажээ.