Саяхан манай улсын цөөн иргэд Жуковын тайлбайд тайван байдлаар цуглаан зохион байгуулсан. Энэ үеэрээ биологийн лаборатори манай улсад байгаа мэт ойлгогдох өгөх уриа лоозон, самбарыг зарим нь барьж, бусдын анхаарал татсан гэж АН-ын бүлэг үзэж байна.
Бид дотооддоо улс төр хийж, бие биен рүүгээ дайрч болох ч улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал гадаад харилцааны асуудал дээр нэг цонхоор харж, асуудалд хандах учиртай гэж АН-ын бүлэг үзэж байна.