Цаашид халдвар их гарч байгаа газруудад хэсэгчлэн хорио тогтоож магадгүй

Засгийн газар

Цар тахал нэмэгдэж буйтай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон вакцинжуулалтын явцын талаар Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг зөвлөлдлөө.

Энэ үeэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ковидын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон тулгарч буй хүндрэл бэрхшээлийг танилцуулаад , хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа дуулгалаа.

ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр шинжилгээ оношилгооны менежментийг өөрчилж, шинэ арга тактик хэрэглэхээр зорьж, бүтэц бүрэлдэхүүнээ өргөтгөж байгаагаа мэдээллээ.

Хэдийгээр халдварын тархалт нэмэгдэж байгаа ч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хорьж хаалгүй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж хэвийн үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа Шадар сайд илэрхийлж байв.

Цаашид хатуу хөл хорио тогтоолгүй, халдвар илэрсэн байршлуудад хэсэгчилж хөл хорио тогтоох, аж ахуйн нэгж байгууллагуудыг цахимаар ажилуулах зэрэг арга хэмжээг авч ажиллах судалгаа тооцооллыг гаргаж, танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг өгсөн юм.

Мөн халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд зохион байгуулахаар боллоо.

Улсын онцгой комисс хуралдаж дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.