Оросоос авдаг эрчим хүчийг Галуут нуурын цахилгаан станцаас хангадаг ч өчигдөр 14:40 цагт гал гарснаар эрчим хүчний системд хүндрэл үүссэн

Засгийн газар

Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг 2 хөршөөсөө хангадаг. Оросоос авдаг эрчим хүчийг Галуут нуурын цахилгаан станцаас хангадаг ч, өчигдөр 14 цаг 40 минутад гал гарснаар эрчим хүчний системд хүндрэл үүссэн. Хэдийгээр даваад гарсан ч, цаашид яаж хараат бус эрчим хүчтэй болох вэ? 

Төвийн болон баруун бүс нутгуудын цахилгааны хэрэглээ 300 сая орчим кВт.ц цахилгааныг ОХУ-ын Галуут нуурын цахилгаан станцаас авсан эрчим хүчээр тэжээдэг. Өөрөөр хэлвэл, Буриадын Эрчим хүчний системээс хангаж байнаа гэсэн үг. Өнгөрсөн зуунд ч ийм л байсан, одоо ч ийм л байгаа. Өчигдөр Галуут нуурын станцад гарсан түймэр эрчим хүчний системийг бүхэлд нь сандаргаад авлаа.  Тус станцын 200 МВт-ын 3 блок зогссоноос Буриадын 34 суурин газрууд болон Улаан-Үд хот орчмын зарим хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарласан байна. Энэ үеэр Монголын Эрчим хүчний систем, Буриадын Эрчим хүчний системийн Селендум орчмын  хэрэглээ тусдаа гарч, бүрэн бие даан ажилласан мэдээг ЭХЯ мэдээлсэн. Гэхдээ аз үзсэн энэ шийдлийг яаралтай засахгүй бол жил бүр 8-10 МгВтаар нэмэгдэж байгаа хэрэглээг даах аргагүй болно. Бүр ирэх өвөл ачааллаа дийлэхгүй шүү, тог тасарна гэж ЭХ-ний сайд Тавинбэх мэдэгдсээр байгаам. 

Орой 19:44 цагт Галуутын станцыг засварлаж, хязгаарласан хэрэглэгчдийг буцаан залгаснаар Монголын эрчим хүчний систем хэвийн горимдоо шилжжээ.  Цаашид МУ эрчим хүчний 5 дахь эх үүсвэрээ яаралтай шийдвэрлэхгүй бол ямар ч том бүтээн байгуулалт, ганц блок байшинд ч нэмж тог цахилгаан өгөх боломжгүй болно.