Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил тохиож байна

Засгийн газар

1911 оны 12-р сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхол эцэс болж монголчууд бид үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхтэй.

Тухайн үед гарсан үндэсний эрх чөлөөний хувьсгал нь туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн бидний өвөг дээдсийн олон арван жилийн мохошгүй хүсэл, тууштай тэмцлийн биелэл болсон юм. Иймээс энэ өдрийг нэхэн санах, үр хойч, үеийн үедээ дурсан сануулж байхын тулд манай улс 2011 оноос эхлэн жил бүрийн 12-р сарын 29-нийг "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баяр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ.