С.Амарсайхан: Төрийн болон хувийн хэвшлийн зарим байгууллагад 14 хоног хатуу хорио тогтооно

Засгийн газар

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг улаан түвшинд шилжүүлж хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцсэн.

УОК-иос бүх нийтээр хөл хорихоос илүүтэй халдвар тархах өндөр эрсдэл бүхий албан байгууллагуудад хорио тогтоож бусад салбарыг хэвийн явуулах хэрэгтэй гэх санал гаргасныг дэмжсэн байна.

Шадар сайдын зүгээс 4-р сарын 3-наас эхлэн 14 хоногийн хугацаанд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлаж халдварын тархалтыг бууруулах арга хэмжэ авна гэлээ.

Ингэхдээ төрийн болон хувийн хэвшлийн зарим байгууллагуудад хатуу хорио тогтоохоор болжээ.