Ерөнхийлөгч

Манай улс 1994 оноос генерал цолыг бий болгож хууль журмын дагуу олгож ирсэн түүхэн уламжлалтай. Энэ хүрээнд төрийн тусгай албанд олон жил тууштай ажилласан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар генерал цол хүртээлээ.

Тагнуулын ерөнхий газрын дарга хурандаа Пэлжээгийн Одонбаатар, ЦЕГ-ын дарга дотоодын цэргийн командлагч хурандаа Жамсранжавын Болд нарт генерал цол хүртээсэн бол Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хурандаа Пүрэвжавын Батаад бригадын генерал цол олгосон юм.

Генерал цол бол нэн хүндтэй цол гэдгийг Төрийн тэргүүн онцлоод цолоор дамжин асар их үүрэг хариуцлага нэмэгдэж байгааг санууллаа. Мөн цол даган ирж байгаа хүндэтгэл, итгэл хариуцлагыг дааж цолондоо тэнцэхүйц ёс зүйтэй, хичээл зүтгэлтэй ажиллахыг даалгаж цаашдын ажилд нь амжилт хүслээ.