Төрийн гурван өндөрлөг хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч

У. ХҮРЭЛСҮХ: Уудам сэтгэж, томыг мөрөөдөн, алсыг зорьж яваарай!

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас хоёр жил завсардсан танхимын сургалт өнөөдөр эхэлсэнтэй холбоотой нийт хүүхэд багачууд, сурагч оюутан, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчлүүдэд төрийн гурван өндөрлөг хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Төрийн тэргүүний тухайд Монгол хүний оюуны чадавхийг дээшлүүлж дэлхийд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна гэдгэээ онцлон хэлж байна.

Г. ЗАНДАНШТАР: Энэ жилээс зөвхөн хүүхдүүдээс бүрдсэн мини парламент ажиллуулахаар төлөвлөж байна 

 

Манай улс оюуны чадавхиараа дэлхийд 12-т ордог бол насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтаар 11дүгээр байрт байгаа. Гэвч боловсролын индексээр 189 орноос 103,  хүний хөгжлөөр 92 т явж байгаа юм.

Тиймээс бүс нутгийн хэмжээнд боловсролын чадавхийг нэмэгдүүлэх нь юу юунаас чухлыг тэрээр онцоллоо.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар хичээлийн шинэ жилийн мэндчилгээндээ хүүхэд багачуудаас бүрдсэн миний парламент байгуулж парламентын боловсролд онцгой анхаарахаа хэлсэн юм.

Хүүхэд багачууд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж хүссэн зорьсондоо тэмүүлэн дуу хоолойгоо төр засагтаа хүргэдэг байх ёстойг тэрээр онцолсон юм. Харин засгийн газрын тэргүүний тухайд хичээлийн шинэ жил эхэлж танхимын сургалтыг баяр хөөртэйгөөр эхлүүлж байгаа ч цар тахлын хүнд сорилттой тулгарч байгааг онцгойлон санууллаа.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1,515 цэцэрлэгт 232 мянган хүүхэд хамрагдаж байгаа бол 854 сургууль сургалтын үйл ажиллагаагаа явуулж 720 мянган хүүхэд танхимын болон зайн хэлбэрээр суралцахаар хичээлийн шинэ жилийг эхлүүлж байна. Харин төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 88 их дээд сургуульд 150,100 оюутан залуус суралцаж байгааг салбар яамнаас мэдээллээ.