Сүхбаатарын талбайн усан оргилуурын усыг зөөж дүүргэдэг гэдэг худал мэдээлэл

Нийгэм

Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг: "Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг 3.7 тэрбум төгрөгөөр засварлана гэдэг нь ташаа мэдээлэл. Мөн ус зөөж санг дүүргэдэг нь ч ташаа мэдээлэл, тэдгээр усны машинууд нь ногоон байгууламжийг усалдаг бол усан оргилуурын усан хангамжийг төвийн шугамд холбож ажиллуулдаг" гэлээ.

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан түр хугацаанд ажиллахгүй байсан. Тэгвэл өчигдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлсэн ба өдөр ажлын өдрүүдэд 12:00-13.30, 16-18, орой 20-23 цагуудад ажиллана. Харин амралтын өдрүүдэд ээлжилж буюу нэг долоо хоногийн бямба гарагт, дараа долоо хоногийн ням гарагт ажиллана гэх мэтчилэн ажиллуулах юм байна.