Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 22 настай эрэгтэй нас баржээ

Нийгэм

Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээллээр согтуурсан үедээ жолоо барьсны улмаас нэг хүн амиа алджээ.

Тодруулбал,  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Зунжин” зуслан явах чиглэлийн авто замд урсгал сөрснөөс үүдэн зам тээврийн ноцтой осол өнгөрсөн шөнө 01:35 цагийн үед гарсан байна. "Бенз-E280”  автомашины жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  "Ар экс-450” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас Бенз-E280” загварын суудлын автомашины жолооч 22 настай эрэгтэй амь насаа алдсан байна. Харин "Ар экс-450” загварын суудлын автомашины жолооч 22 настай эрэгтэйг алба хаагчид эсэн мэнд гаргаж эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. 

Мөн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд “Бонго” загварын ачааны автомашины тоормос ажиллахгүй болсны улмаас айлын хашааг мөргөж, жолооч 29 настай А, зорчигч 30 настай жолооч нь автомашинд хавчуулагджээ. Алба хаагчид тэднийг эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.