Барилгын материалын үнийн өсөлт, ипотекийн зээлийн эрэлт орон сууцны үнэ өсөхөд голлон нөлөөлжээ

Нийгэм

Өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган зээлдэгчид нийт 800 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна.

Өнгөрсөн оны мөн үед орон сууцны метр квадратын үнэ 2.5 сая байсан бол энэ жил 2.7 сая төгрөгт хүрсэн байна. Орон сууцны үнэ өсөхөд ипотекийн зээлийн эрэлт, барилгын материалын үнийн өсөлт шууд хамааралтай гэдгийг салбар яамнаас мэдэгдлээ. 

2021 оны есдүгээр сард 13 мянга айлын орон сууц ашиглалтад оржээ. Одоогоор 32 мянган айлын орон сууцны ажил үргэлжилж байна. Ирэх жилүүдэд ашиглалтад орох барилгын тооноос давуулан ипотекийн зээлийн нийлүүлэлтийг хийхээр төлөвлөж байгаа гэдгийг албаныхан онцоллоо.