Дархан-Уул аймаг гэр оронгүй иргэдийг бүртгэлжүүлж дулаан байраар хангана

Нийгэм

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 40 гаруй гэр оронгүй, тэнэмэл иргэд орц, хонгил, дулааны худагт амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ.  

Тэгвэл эдгээр иргэнийг бүртгэлжүүлэх, амьдралын орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн амьдралд татан оролцуулах, түр байршуулах, халуун хоол цайгаар үйлчлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, амьжиргааны анхан шатны хэрэглээг хангах зорилгоор өнөөдрөөс эхлэн гурван сарын хугацаанд дулаан байранд байлгахаар болжээ. 

Иргэдийг өнөөдөр цуглуулан эрүүл мэндийн үзлэгт хамруулж коронавирусийн шинжилгээ авч дулаан байранд оруулсан байна.