БНХАУ-ын талд гацсан ачаатай автомашинууд хилээр орж эхэллээ

Нийгэм

Хятадын талаас хилийн цаана ачаатай байсан манай улсын 44 автомашин, мөн импортын 16 автомашиныг Замын-Үүдийн боомт руу 2021.12.23-нд гаргажээ.

Ингээд цаашид Замын-Үүд боомтоор ачаа тээвэр чингэлгээр хэвийн явагдана гэж манай тал үзэж байна. Мөн хилийн цаана байгаа зарим автомашинууд удаан зогссон учраас түлш царцаж, асахгүй байдал үүсээд байгаа гэв. Одоо хилийн цаана ачаатай дөрвөн автамашин, нэг ковш эвдэрсэн байдалтай байна. Бусдыг хилээр нэвтрүүлж Замын-Үүд боомт руу оруулж байна.