Бусдыг аврахын төлөө өөрийн амийг зольсон эрэлхэг иргэдийг нэхэн шагналаа

Нийгэм

Туул голд живж байсан 13 настай охин С.Жаргалмаагийн амь насыг аварч, өөрөө амиа алдсан Э.Эрдэнэжаргал агсанд, мөн 2015 онд цасан шуурганаас дүүгийнхээ амийг хамгаалж өөрөө эрсэдсэн С.Золжаргал агсан нарыг "Онцгой үйлстэн" тэмдгээр нэхэн шагналаа.

Бусдын амь насыг авран хамгаалж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн тэдний ар гэрийнхэнд шагналыг гардуулан өгч, таван ханатай өргөө цагаан гэр, гурван сая төгрөгөөр тус тус шагнасан юм.