2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэрт гуравдугаар сараас эхлэн “цаас” болно 

Нийгэм

2006 оны 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийн энэ оны 3 сараас эхлэн хэрэглээнээс халахаар болсон. Иймд иргэдийг 2006 оны 20 мянган төгрөгийн дэвсгэрттэй бол 3 сарын 1-нээс өмнө арилжааны банканд хандаж солиулахыг санууллаа. 

Монголбанк нь мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах үндсэн үүргийнхээ хүрээнд мөнгөн тэмдэгтийн нөөцийн бүрдүүлэлтийг хийж байгаа. Үүнтэй зэрэгцэн манай улсын гүйлгээнд хуурамч мөнгөн тэмдэгт илрэх тохиолдол байдаг. Тиймээс Төв банкнаас 2017 оноос хойш олон нийтэд зориулсан мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын таних тэмдгүүдийг сайжруулсаар иржээ. 

Хуурамч мөнгөн дэвсгэртүүдийн дийлэнх нь буюу 58 хувь нь 20,000-ийн дэвсгэрт байдаг байна. Үүний 90 орчим хувь нь 2006 оны 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт байдаг байна. Тиймээс 2006 оны 20 мянгатын дэвсгэрийг гүйлгээнээс татахаар болжээ. 

2006 ОНД ХЭВЛЭГДСЭН  20 МЯНГАТЫН ДЭВСГЭРТИЙГ ГУРАВДУГААР САРЫН НЭГНЭЭС ӨМНӨ БАНКАНД ХАНДАН СОЛИУЛААРАЙ! 

Монгол Улс 20 мянган төгрөгийн дэвсгэртийг 2006, 2009, 2013, 2019 онуудад нөөцийг нь дахин бүрдүүлэх ажлын хүрээнд хэвлүүлэн гүйлгээнд гаргаж байжээ.

Иймд хамгаалалтын таних тэмдэггүй, хуурамчаар үйлдэгдэх эрсдэл ихтэй 2006 оын 20 мянгатын мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс татаж байгааг мэдэгдлээ.

Та бүхэнд ийм 20 мянгатын дэвсгэрт байгаа бол энэ оны 3 сарын нэгнээс өмнө арилжааны банканд хандан солиулахыг зөвлөж байна.