Хөгжлийн Банк: Зээлээ төлөхгүй бол ирэх жил буцааж төлөх 800 сая долларын гадаад зээлийн өр засгийн газарт шилжинэ

Нийгэм

УИХ-ын ээлжит бус чуулганаар тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэх үед гишүүдийн зүгээс Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн тухай асуудал их хөндөгдсөн. Хөгжлийн банкнаас 800 гаруй тэрбумын чанаргүй зээлийн асуудлаар АТГ-т хандсан байна. Олон нийтийн дунд шүүмж өрнөсний дагуу чанаргүй зээлийн эргэн төлөлт сайжирсан байна. Цаашид энэ их хэмжээний чанаргүй зээл төлөгдөхгүй бол ЗГ бондын төлбөрөө төлж чадахгүйд хүрээд байгааг Хөгжлийн банкны захирал хэлж байна.

Хөгжлийн банкны нийт зээлийн 55 орчим хувь нь  чанаргүй зээлийн ангилалд  орсон. Одоогоор Хөгжлийн банкнаас зээл аваад төлөхгүй байгаа 26 аж ахуй нэгжийг АТГ-т хандаад байна. Тэд нийтдээ Хөгжлийн банкнаас авсан 841 тэрбум төгрөгийг төлөөгүй байгаа юм. Хэрэв дээрхи зээл авсан компаниуд зээлээ төлөхгүй бол ирэх жил буцааж төлөх 800 сая ам долларын гадаад зээлийн өр засгийн газарт шилжинэ.

Хөгжлийн банкнаас зээл аваад төлөхгүй байгаа аж ахуй нэгжүүдийг олон нийтэд зарлаж, хуулийн байгууллагад хандсанаар зээлийн эргэн төлөлтөд эерэг үр дүн гар байгааг ч онцоллоо.

Тухайлбал, өнөөдөр дээрх 20 гаруй аж ахуй нэгжээс 8 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн байна. Гэхдээ энэ бол хангалтгүй үзүүлэлт гэдгийг онцолж байна. Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуй нэгжүүд зээлээ төлж чадахгүй бол асуудал шүүх дээр очих нь эээ.