Улсын хэмжээнд долоон боомт хэвийн ажиллаж байна

Нийгэм

Хилийн боомтын үйл ажиллагаа цар тахлын нөхцөл байдлаас шууд хамаарч байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд долоон боомтын үйл ажиллагаа хэвийн байгаа юм. Бусад боомтын үйл ажиллагаа цар тахлын нөхцөл байдал тогтворжсон цагт нээгдэнэ гэдгийг албаныхан хэлж байна. 

Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн автозамын боомт чингэлэг тээврийн үйл ажиллагааг эхлүүлэн хэвийн ажиллаж байна. Энэ боомтоор одоогоор 14 мянга гаруй тонн ачаа татан аваад байна. Харин Ханги-Мандал боомтод хилийн дундын бүс дээр чингэлэг солилцох зарчмаар өдөр 40-50 тээврийн хэрэгслээр нүүрс, төмрийн хүдэр экспортолж байна.

Гашуунсухайт боомтод өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн мөрдөж буй битүүмжилсэн тээвэрлэлтийн багийн системээр ачаа барааг тээвэрлэсэн хэвээр байгааг албаныхан танилцууллаа. 

БНХАУ-тай хиллэж буй өөр нэгэн боомт болон Булганд чиргүүл солилцох хэлбэрээр зохион байгуулалт хийж буй бөгөөд өдөрт 40 машины чиргүүл солилцож байна.

Булган боомтоор нүүрс гаргаж байна. Харин ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Алтанбулаг боомтоор тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгааг мэдэгдлээ.