Украин Улсад хүнд нөхцөлд байсан оюутнууд эх орондоо ирж эхэллээ 

Нийгэм

Манай улс Украинаас бүх иргэдээ татан авсан. Өнөөдөр Украинаас Польшийн хилээр дамжин гарсан 15 иргэн Истамбулын нислэгээр эх орондоо ирлээ. Украин дахь нөхцөл байдал амаргүй хэвээр байгаа. Манай улсын хувьд Украинаас эх орондоо буцах хүсэлтээ гаргаад байсан 58 иргэнийг аюулгүй бүсэд гаргаад байна.

Украин Улсад хүнд нөхцөл байдалд байсан оюутнууд эхнээсээ эх орондоо ирж байна. Киев хотын Эдийн засгийн сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан

"Өнгөрсөн сарын 24-нөөс хойш явсаар өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр Монголд газардаж байгаагаа онцлоод улсын тэтгэлгээс хасах эрсдэлтэй байсан тул дайн эхлэхээс өмнө ирж чадаагүй гэсэн юм. Өнөөдөр эх орондоо эсэн мэнд ирсэн оюутнууд айдас их байсан, анх удаа ийм зүйлтэй тулгарсан тул эх орондоо очиж чадах болов уу гэж бодож байсан хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм" 

Украин Улсаас дахин 9 иргэн эх орондоо ирэх хүсэлт тавиад байна 

Украин Улсаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан бүх иргэдээ амжилттай татан авсан талаар ГХЯ-наас мэдээлж дахин 9 иргэн эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан гэдгийг онцолсон юм. Манай улс иргэдээ татан авахдаа БНПУ-д суугаа ЭСЯ, ХБНГУ-д суугаа ЭСЯ, Унгар Улсад болон Чех Улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан  ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд энэ сарын 1-нд 8 иргэн, 2-нд 15 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас амжилттай татан авсан. Ингэснээр хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хойш манай улсын нийт 58 иргэн Польш Улсад ирсэн бөгөөд эх орондоо буцах хүсэлт гаргаад байсан бүх иргэдээ аюултай бүсээс татан авч дууссан гэж мэдээллээ.

Одоогоор  Польшид үлдсэн иргэдээ хамгийн ойрын нислэгээр эх оронд нь авчрахаар ажиллаж байгааг Гадаад харилцааны яам мэдээлж байна.