Visa International, Master Card зэрэг олон улсын төлбөрийн систем ОХУ-ын зах зээлээс гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын банкуудын гаргасан олон улсын эрхтэй VISA, Master Card-аар ОХУ-д төлбөр хийх боломжгүй болохыг анхааруулж байна.
Энэ нь интернэтээр хийгдэж буй E-Commerce төрлийн гүйлгээнд мөн хамаарах юм.
Монгол Улс дахь худалдаа, үйлчилгээний байгууллагын хувьд ОХУ-ын банкуудын гаргасан VISA, Master Card-ыг POS дээр "уншуулан" төлбөр хүлээж авах боломжгүй болохыг анхаарна уу.