Төв аймагт “Миний сайхан мянган ээж” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Нийгэм

Төв аймаг өнөөдөр орон нутагт ажиллаж амьдарч буй ээжүүд, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонслоо. Малчин болон худалдаа бизнес эрхэлж буй олон мянган эмэгтэйчүүд хөдөөд бий. Тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс эхлээд аж ахуйгаа сайжруулахад олон саад бэрхшээл тулгардаг байна. Дэд бүтцээс эхлээд хөрөнгө санхүүгийн бодит саадтай өдөр бүр тулгардаг талаараа хөдөөгийн эмэгтэйчүүд ярилаа.  

Төв аймгийн Засаг даргын ивээл дор Миний сайхан мянган ээж хүндэтгэлийн арга  хэмжээ боллоо. Уг арга хэмжээг Төв аймгийн НАМЭХ холбоо, Төв аймгийн залуучууд хамтран жил бүр зохион байгуулж байна. Хүндэтгэлийн уг арга хэмжээнд Төв аймгийн өнцөг булан бүрээс хөдөлмөрч эмэгтэйчүүд хүрэлцэн ирж оролцдог юм. Мөн төв сайхан нутгаас төрөн гарсан соёл урлагийн алдартнууд дуу хуураа өргөж байна. Уг арга хэмжээний үеэр "Эрхмийн дээд ижий" хэмээн хүндэтгtлийг зарим ээжүүдэд гардуулж хүндtтгэл үзүүлдэг юм аа.

Төв аймаг бол мал аж ахуй газар тариалан хослон хөгжсөн аймаг.  Улсын нийслэлтэй залгаа орших энэ аймаг сая гаруй хүнтэй их  хотын хүнсний голлох төрлийг бүрдүүлдэг. Үүний ард энэ нутгийн эмэгтэйчүүдийн шаргуу их хөдөлмөр байдаг юм аа гэдгийг онцлон хэлж байна. Уг хүндэтгэлийн арга хэмжээг Mөв аймагчууд ОУЭМЭХ энэ өдөр уламжлал болгон зохион байгуулдаг юм аа.