Газрын тухай хуульд томоохон шинэчлэл хийж эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн зохицуулалтыг өөрчилнө 

Нийгэм

Манай улсад газрын харилцааг зохицуулж байгаа 60 гаруй хууль 200 гаруй дүрэм журам байна. Гэвч өнөөдөр шүүхийн байгууллагын ачааллыг чамгүй хувиар нэмэгдүүлж байгаа маргаан нь иргэн болоод аж ахуй нэгж хоорондын газрын эрхийн маргаан байдаг гэдгийг хуульчид онцоллоо. Тиймээс ирэх намрын чуулганаар газрын харилцааг зохицуулах томоохон хуулийн шинэчлэлийг Барилга, хот байгууллалтын яамнаас боловсруулан ажиллаж байна. Хуулийн гол өөрчлөлт нь газар эзэмших эрхэд томоохон өөрчлөлт орж байгаагаар онцлог гэдгийг албаны хүн хэллээ.

Сүүлийн 30-аад жил улсын нийслэлд газар зохион байгуулалт буруу явж ирсний уршгаар хотын түгжрэл дийлдэхээ больж, утаанд улсаараа хордож гэр хорооллын айл хэдэн зуун мянгаараа нэмэгдэж, орон сууцны барилгууд стандартад нийцсэн зохион байгуулалтгүй, машин тавих зогсоол нь нэн ховор болтлоо газар ховордсон. Үүнээс гадна хот хөдөө гэлтгүй иргэд аж ахуй нэгж хоорондын газар эзэмшилтэй холбоотой маргаан шүүхийн ачааллын чамгүй хувийг эзлэх болсон. Тиймээс газрын тухай хуульд цогц шинэчлэл хийж ашиглах өмчлөх эзэмших эрхийн харилцааг шинэчлэхээр төлөвлөж байна.

Өнөөдөр манай улсад газрын харилцааг зохицуулах 60 гаруй хууль, 200 гаруй дүрэм журам үйлчилж байгаа ч эрх зүйн томоохон шинэчлэл хийхгүй бол газрын маргаан цаашид улам нэмэгдэх эрсдэл бий г мэргэжлийн хүмүүс онцолж байгаа юм. Тиймээс хуулийн шинэчлэлийг ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.

Газартай холбоотой маргаан ихээр гардагийн дээр шийдвэрлэхэд төвөгтэй байдаг тул маш олон нотлох баримт шаарддаг байна.

Улмаар шүүхийн маргаан шийдвэрлэх явцыг удаашруулах үндэс болдог тул газрын тухай хуулийн шинэчлэлээр энэ асуудлыг ч зохицуулахаар төлөвлөжээ.