Улсын төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийх тендер авсан компаниудын балаг үргэлжилсээр байна. Төсвийн хөрөнгө уйлдаггүй гэдэг шиг 2014 онд дулааны шугам сүлжээ барихаар тендер авсан компани 8 жил болж байхад ажлаа дуусаагүй байгаа юм. BCD Од гэх компани улсад хохирол учруулаад зогсохгүй дулааны шугам сүлжээ барих ажлаа хангалтгүй хийж байгаагаас олон айл өрхийн дулаан хангамж доголдож эхэлсэн байна.
2014 онд шинэчлэлийн засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүч, дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр найман компани эрчим хүчний бүтээн байгуулалтын тендерт шалгарч ажил авч байсны нэг нь “БСД Од” компани юм.
Энэ компани 17 тэрбум төгрөгийн өртөг бүхий дулааны шугам барих ажил авсан байдаг, барьж байгуулах ёстой дулааны шугам нь нийслэлийн хэмжээний дулаан хангамжийг сайжруулах, ялангуяа хотын баруун болон гэр хороололд дулаан хангамж нийлүүлэх ач холбогдол бүхий ажил байжээ.
2014 онд эхэлсэн ажил одоо 67 хувьтай. Нийт шугамын 3 км-ийг дуусгасан ч 1.2 км хэсэгт ажил гацаж, тендер авсан компани ч сураггүй болжээ. Ажлын хариуцлага алдсан гүйцэтгэгч компанийг шүүхэд шилжүүлсэн ч гүйцэтгэгчээс шалтгаалан шүүх хурал 5 удаа хойшлодсон байна. хэрвээ шүүх эцсийн шийдвэрээ гаргавал улсын ажил яаралтай үргэлжлэх шаардлагатайг салбарын сайд учирлаж байна.