Нөөцийн махыг 400 гаруй хүнсний дэлгүүрээр худалдан борлуулна

Нийгэм

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 2020 онд худалдаалж байсан үнээр борлуулахаар болсон байна.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны банкны шаардлага хангасан 17 а ахуйн нэгж нийт 11 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ. Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулах бэлтгэл ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байна.
Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 2020 онд худалдаалж байсан үнээр борлуулахаар болсон байна. Тодруулбал,
-Хонины ястай махыг килограмм нь 6,700 төгрөг,
-Үхрийн ястай мах 7,700 төгрөг,
-Ямааны мах 6,200 төгрөгөөр борлуулах юм.
Мөн иргэд та бүхэн нөөцийн мах худалдан авахдаа заавал НӨАТ-ын баримтаа хэвлүүлэн авах хэрэгтэйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөж байна.