НӨАТ-ын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 24 цагаас өмнө бүртгүүлээрэй

Нийгэм
2021 оны эхний улирлын худалдан авалтын НӨАТ-ын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлснээр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний худалдан авалтуудын баримтууд энэ удаагийн урамшуулалд хамаарах юм.
Ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу руу шилжүүлэх журамтай байдаг. Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгнө. Үүний дараа Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлэх юм.