Н.Түвшинбаярын гэмтлийн зэргийг тогтоолгохоор шүүх эмнэлэгт албан бичиг хүргүүлжээ

Нийгэм

Энэ сарын 4-ний өдрийн 21 цаг 49 минутад ХУД-ийн 1-р хороонд байрлалтай "Залуу Монгол" оффист олимпийн аварга Н.Түвшинбаяр улсын начин Э. Энхбатыг зодож хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Хэрэг гардаг өдөр хамт байсан бүх гэрчээс мэдүүлэг авахаас гадна Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийн хамтаар тайлбар авчээ. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар тэрбээр юу ч санахгүй байна хэмээн мэдүүлсэн байна. Н. Түвшинбаяр толгойдоо гэмтэл авсан тул эмчүүлэх хүсэлт гаргаж, "Интермед" эмнэлэгт хоёр өдрийн хугацаанд хэвтсэн. Харин өчигдөр цагдаагийн байгууллага хойшлуулшгүйгээр баривчлан саатуулжээ.



Олимпийн аварга Н. Түвшинбаярт эрүүгийн хуулийн 11.1-д зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх зүйлээр хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурорт хүргээд байна. Хэрэг юунаас болсон шалтгааныг цагдаагийн байгууллага тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд түүний гэм буруутай нь тогтоогдвол 40 сая төгрөгөөр тогтох, эвсэл 2-8 жилийн хугацаанд хорих ялаар шийтгэх заалттай. Монголын үндэсний олимпийн хорооны дүрэмд зааснаар ёс зүйн зөрчил гаргасан хүнийг сануулах, түдгэлзүүлэх эсвэл хөөх заалттай байдаг. Тэгвэл олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ажлаа өгөх нөхцөл бүрдсэн хэмээн цахим орчинд бичиж байна. Харин хохирогч болох улсын начин Э. Энхбатын биеийн байдал анхныхаасаа бага зэрэг дээрдсэн ч төдийлөн сайн биш байгааг эх сурвалжууд хэллээ. Тэрбээр ГССҮТ -ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна