Нийгэм

Манай тамирчдын хувьд “Токио 2020” олимпийн наадамд оролцох 21 эрх аваад байгаа юм. Цаашид 35 эрх авах боломжтой байна. Тодруулбал чөлөөт бөх, жудо, хөнгөн атлетик, хүндийг өргөлт зэрэг нйаман төрлөөс 35 эрх авах боломжтой байна. Эдгээр эрхийг авснаар манай улс анх удаа 56 эрх буюу хамгийн олон тамирчид эх орноо төлөөлөн олимпод оролцож байгаа тохиолдол болох юм.

Токио-2020 зуны 32 дахь олимпийн наадамд оролцохоор эрхээ авсан МУ-ын баг тамирчдын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Бокс

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга ОУХМ Э.Цэндбаатар

ОУХМ М.Мягмаржаргал

Үндэсний шигшээ багийн тамирчин Б. Чинзориг

Ширээний теннис

Спортын мастер Б.Болор-эрдэнэ

ОУХМ Э.Лхагвасүрэн

Чөлөөт бөх

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг

ОУХМ Т.Тулга

Сагсан бөмбөг

3*3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид

Байт харваа

ОУХМ Б.Отгонболд

Буудлага

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа

ОУХМ Э.Даваахүү

Спортын мастер Ц.Анударь

ОУХМ О.Есүгэн

Хөнгөн атлетик

Алдар спорт хорооны тамирчин Ц. Бямбажав

ОУХМ Б.Мөнхзаяа

ААШТ-ий алтан медальт Б. Сэр-Од

Мөн усан сэлэлтийн 2 тамирчин эрхээ аваад байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнээс гадна Пара пауэрлифтинг, Пара буудлага, Пара байт харваа, Пара таеквондо гэсэн төрлүүдэд манай улсын 5 тамирчин олимпод оролцох эрхээ аваад байгаа юм. Гэтэл хамгийн олон эрх авах төрөл болох жүдо бөхийн тамирчид өнөөдөр эхлэх Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болсон байна. Тодруулбал, манай улсын 5 тамирчнаас халдвар илэрсэн тул тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гарчээ. Манай улсын жудочид нийт 12 эрх авах боломжтой гэсэн хүлээттэй байгаа. Энэхүү азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болсон ч 5,6 сард “Токио-2020” олимпын эрхийн “Казань-2021” Гранд слам, “Будапешт-2021” ДАШТ тэмцээнүүдэд оролцон эрхээ авах боломжтой гэж МЖБ-ын холбооноос мэдэгдлээ. Цаашид Монголын баг тамирчдын хувьд чөлөөт бөхийн төрлөөс 8, хөнгөн атлетик 1, такеванддо 2, хүндийг өргөлт 3, гимнастик 2, жудо 12, 3*3 сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд эрх авах боломжтой гэж үзэж байна. Эдгээр эрхээ авч чадвал монгол улс нийт 56 буюу хамгийн олон тамирчин олимпод оролцож байгаа тохиолдол болох юм.