Нийгэм

2019 онд дугаар цэргийн ангийн захирагч Э-ийн өгсөн үүргийн дагуу 17 цэрэг хөнжил гудсаа үүрэн хол замд удаан гүйснээс үүдэлтэй нэг цэрэг харамсалтайгаар амиа алдсан байна. Мөн зэвсэгт хүчний 310-р ангид элс ачсан "Зил 130" машинаас унаж улмаар тус машинд дайруулан дахин нэг цэрэг нас барсөн бол хилийн цэргийн 0168-р ангийн байлдагч А, Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн харуул нар харамсалтайгаар амиа алдсан байна.

Харин 2020 онд Дорнод аймгийн хилийн цэргийн алба хаагч амиа хорлосон бол хилийн цэргийн 032-р ангийн хал цэргүүд шинэ цэргүүдийг дэглэсэн бичлэг цацагдсан. Цэргийн дэглэлтийн улмаас жил бүр залуус амь хохирсоор байдаг. Зэвсэгт хүчний 326-р ангид согтуу даргадаа зодуулж улмаар шархаа даалгүй 25 настай залуу амиа алдсан бол хилийн цэргийн 0129-р ангийн алба хаагч амиа хорлосон байдалтай олдсон. Цэргийн ангиудад олон жил бугшсан энэ асуудлыг цэгцлэхэд ЗХЖШ болон салбар яам арга хэмжээ авч байна гэлээ. Оффицеруудын боловсрол, ажлын хандлага, ёс зүйн дүгнэлт гаргахаар болсон байна. Мөн салбарын сайдын дэргэд иргэний зөвлөл байгуулж хянан шалгахаас гадна цэргийн ар гэрийн санал авах тусгай дугаарыг гаргасан байна.Үүнээс гадна хугацаат цэргийн алба хаагчийн хангамж, сэтгэл зүйн байдлыг үнэлэх мэргэжлийн сэтгэлзүйч анги бүрт ажиллуулна гэдгийг салбарын сайд хэллээ.