Симон Байлз багийн болон ганцаарчилсан бүх төрөлд цааш оролцохоос татгалзлаа

Спорт

АНУ-ын гимнастикийн супер од Симон Байлз Токио-2020 олимпын наадамд эмэгтэйчүүдийн багийн болон ганцаарчилсан бүх төрөлд цааш оролцохоос татгалзахаар болсноо мэдэгдэж олныг цочирдуулаад байна.

Топ өрсөлдөгчдийн нэгд тооцогддог тэрээр шалтгаанаа "сэтгэл зүйн эрүүл мэнддээ санаа тавих хэрэгтэй болсон" гэж тайлбарлажээ.

24 настай уран гимнастикчний энэ үйлдлийг олон нийтийн зүгээс элит тамирчдад үзүүлэх ихээхэн хэмжээний дарамт, тэр бүр нээлттэй яригддаггүй сэдэв болох сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг анхаарлын төвд авчирсан хэмээн сайшааж байна.

Америкийн нэртэй хүмүүс, тухайлбал АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама болон хамтран зүтгэгч тамирчид, тайлбарлагч нар Байлзын гаргасан шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж, бүх цаг үеийн хамгийн шилдэг гимнастикчин гэж магтаж байна.

"Симон Байлз, бид та нараар бахархаж байна. Бид та бүхнээс үндэстэй" 

гэж Обама твиттертээ жиргэжээ.

Испанийн сагсан бөмбөгийн од, Олимпын тамирчин Дау Газол нь "Байлзын шийдвэр нь нэн чухал бодит байдлыг сөхөн гаргалаа" гэв.

"Сэтгэл зүй бол бидний эрүүл мэндэд гол чухал зүйл. Үүнийг үргэлж тэргүүнд тавих ёстой. Спортын ертөнц нь бидний оюун санаа, сэтгэл зүйд илүү их төвлөрөөсэй. Өөрийн байр сууриа гаргаж ирсэнд баярлалаа. Чи бол жинхэнэ аварга."

гэжээ. 

Эх сурвалж: Al Jazeera