500 мянга орчим Израиль иргэн коронавирусийн вакцины дөрөв дэх тунд хамрагджээ

Ковид-19 /дэлхий/

Израилийн 500 мянган орчим иргэд коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдаад байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ.

Омикрон хувилбар эрчимтэй дэгдэж байгаа энэ үед Израиль Улс вакцины дөрөв дэх тунг тариулахыг иргэддээ уриалсан юм.

Одоогоор 260 мянган халдварын идэвхтэй тохиолдол байгаагийн 289 нь хүнд байдалтай байна. Эрх баригчдын зүгээс вакцин хийлгэсэн иргэд халдвараар хөнгөн өвчилж байгааг энэ үзүүлэлтээс харж болно гэж мэдэгдэлдээ дурджээ.

Мөн халдварын өмнөх давлагаатай харьцуулахад нөхцөл байдал хүндрэлгүй байгааг онцолсон байна.