Их Британи ирэх сараас эхлэн гадаадаас ирж буй жуулчдаас коронавирусийн шинжилгээ авахгүй

Ковид-19 /дэлхий/

Их Британийн тээврийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Грант Шаппс 2-р сарын 11-нээс эхлэн гадаадаас ирж буй жуулчдыг хилээр нэвтрэхээс өмнө коронавирусийн шинжилгээ авах журам цуцлагдаж байгаа талаар мэдэгдлээ.

Гэхдээ энэ журам нь вакцины хоёр тунг тариулсан хүмүүст үйлчилнэ. Өмнө нь хил дээр ирсэн вакцин хийлгэсэн хийлгээгүй бүх иргэн шинжилгээ өгдөг байсан бол хоёр тун вакцин хийлгэсэн иргэд шинжилгээ өгөх шаардлагагүй болж байгаа юм.

Ингэснээр нэг гэр бүлийн аялалд 100 орчим паундыг хадгалан үлдээж байгааг тэрээр онцолсон байна. Мөн 2-р сарын 3-наас эхлэн Их Британийн 12-15 насны хүүхдүүд вакцины гэрчилгээтэй болох талаар мэдэгдэлдээ дурдлаа.

Харин ирэх зунаас зарим улсын иргэдийг вакцины гурван тунд хамрагдсан байж хилээр нэвтрүүлэх журам хэрэгжиж магадгүй гэжээ.