ДЭМБ-ын тэргүүнээр Тедрос Аданом Гебрейсус улиран сонгогдож байна

Ковид-19 /дэлхий/

ДЭМБ-ын тэргүүнээр Тедрос Аданом Гебрейсус улиран сонгогдож байна. Сүүлийн 2 жил гаруйн хугацаанд дэлхий дахинаа цар тахал болон дэгдсэн COVID-19 коронавирусний халдвартай тэмцэх ажлыг удирдан ажилласан Гебрейсусыг ДЭМБ үүрэгт албанд нь улираан ажиллуулахаар тогтжээ. 

ДЭМБ-ын гүйцэтгэх зөвлөл байгууллагынхаа тэргүүнийг сонгох ээлжит санал хураалтад ердөө ганц хүний нэрийг дэвшүүлсэн байна. ДЭМБ, цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд цаг үед тэргүүнээ солихоор яараагүй төдийгүй, энэ ажлыг эхнээс нь хариуцан нэр төртэй ажиллаж байгаа эрхмийг суудалд нь улираан томилох нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэснээр Тедрос Аданом Гебрейсус ДЭМБ-ыг дахин 5 жилийн хугацаагаар тэргүүлэн ажиллах нь тодорхой болжээ. ДЭМБ-ын ээлжит тэргүүнийг сонгох санал хураалт ирэх 5-р сард байгууллагын Ерөнхий ассамблейн чуулганаар болох ёстой байсан ч ийнхүү урьдчилсан байдлаар дараагийн тэргүүнээ сонгосон байна.