ХБНГУ-ын эдийн засаг цар тахлын сөрөг үр нөлөөллийн улмаас 300 тэрбум еврогийн алдагдал хүлээжээ

Ковид-19 /дэлхий/

ХБНГУ-ын эдийн засаг цар тахлын халдварын нөлөөгөөр сүүлийн хоёр жилийн хугацаанд 300 тэрбум еврогийн алдагдал хүлээжээ. 

Германы засгийн газар эдийн засгийн энэхү үзүүлэлтэн дээр тулгуурлан 2022 оны ДНБ-ий өсөлтийн прогнозоо шинээр тодорхойлжээ. 

Эдийн засгийн шинжээчдийн үзэж байгаагаар Европын томоохон эдийн засаг бүхий улс орон 2022 оны сүүлч гэхэд хямралын өмнөх үед очиж, эдийн засгаа эргээд хөл дээр нь тавих бололтой. Германы сангийн сайд Роберт Хабекийн мэдэгдсэнээр цар тахлын халдварын нөхцөлл байдал бидний төсөөлж байснаас урт үргэлжиллээ. Гэхдээ улс орны эдийн засаг үндсэндээ бат бэх байж, энэ хирээр ажлын байр, хөдөлмөрийн зах зээл ч тогтвортой байлаа гэжээ. Эдийн засагчдын таамаглаж байгаагаар энэ онд Германы ДНБ-ий өсөлт ойролцоогоор 3,6%-тай байх төлөвтэй байна. Түүнчлэн инфляцийн түвшин сүүлийн 30 жил дэх хамгийн дээд хувьд хүрч, өнгөрсөн 12-р сард өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2020 онтой харьцуулахад 5,3%-иар өсчээ.